Шapxaлcaн зvpxтэй Х.Намуун ээжээрээ гангарав

Жүжигчин Д.Хүрэлхүү анхны амьдралаа холбосон ханиасаа салаад багагүй хугацааг vдэж буй юм. Цогоо гуайтай хамтарч тоглосон реклам нь брэнд болж, Хүрэлээд МУГЖ цол авчирсан билээ.

Хорь гаруй жил хамт амьдарч, хоёр сайхан охины аав болсон МУГЖ Хүрэлхүүгийн гэр бүлийн жаргалтай цаг ард үлдсэнд том охин Х.Намуун нь зvpx нь шapxтай явдаг бололтой. Тэрбээр ээж, дүүгээ сайн халамжлан авч яваа гэгддэг.

Х.Намууныг өсвөр насан дээрээ байх үед нь эцэг эх нь хоёр тийш болсон гэдэг. Энэ талаар тэрбээр сошиалд анх удаа ам нээсэн нь олон хvнийг гайхашруулсан юм. Тэднийг олны танил аавынхаа хайранд умбаж өссөн байх хэмээн ярьцгааж байсан. Гэвч амьдрал дээр тийм байгаагүй.

Х.Намуун ярихдаа, Аав минь маш хөдөлмөрч хүн. Энэ зан чанарыг нь би 100 хувь биш ч, тодорхой хэмжээнд өвлөж авах юмсан гэж үргэлж хичээдэг. Аавыгаа би үд хүртэл унтаж байхыг энэ насандаа хараагүй. Эртэч тийм л их хөдөлмөрч хүн дээ. Харин ээжийнхээ би эвтэй найртай, энэрэнгүй занг нь өвлөн авах юмсан гэж хичээдэг. Аав, ээжийнхээ эдгээр зан чанарыг өвлөж авбал амжилтанд хүрч чадна гэдэгт эргэлздэггүй ээ хэмээж байсан удаатай.

Тэрбээр ээж маань энэ зурган дээр надтай чацуу байжээ гэв. Ээжийнхээ залуу насыг дурсан санав. Одоо харин өөрөө ээжийнхээ насан дээр яваа түүнд амьдрал тийм ч дардан биш байгаа бололтой.

Гэсэн ч тэр хөдөлмөрлөсөөр яваа. Аав нь яагаад тэднээс өрх тусгаарлах болсон нь одоо болтол нууц хэвээр буй. Харин гавьяат жүжигчин маань хэнз vрийн зулай vнэрлэсэн гэхээс өөрөөр нам гүмхэн яваа.

error: Content is protected !!