О.Ариунзулын өмнөх ба одоогийн төрхийн өөрчлөлт /фото/

Дуучин Б.Амархүүг насны ханиараа сонгосон загвар өмсөгч О.Ариунзулыг фэнүүд нь андахгүй мэднэ. Тэрбээр эр нөхрөө элдэв зүйлд орооцолдохоос өмнө загварын салбартаа амжилттай явсан нэгэн.

Лондонд загвар өмсөж ид гялалзах үед нь дуучин залуу acyyдалд орсон. Эхнэр хүний үүргээ гүйцэтгэж эх орондоо ирж нөхөртөө үнэнч гэдгээ харуулсан гэлцдэг. Түүнийг хамгийн ихээр түшиж тулж урам, зориг өгч байсан гэнэ лээ.

Арга ч үгүй биз ээ. Амьдралд тохиолдох жаргал, зовлонгоо хамтдаа хуваалцана гэж ханилдаг хорвоо хойно. Б.Амархүү би ч заяаны ханиа зөв сонгосон хүн байна лээ. Түүндээ маш их хайртай хэмээн хэвлэлд өгсөн яриандаа онцолсон удаатай.

Өдгөө хосууд асуудлаа хэдийнээ туулаад гарсан. Загвар өмсөгч О.Ариунзул өмнө нь уртаа үсээр гангардаг байсан бол одоо богино стилийг сонирхох болжээ.

error: Content is protected !!