Жүжигчин З.Онон Уран бэр болжээ

Жүжигчин З.Онон Уран бэр цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Заяаны ханиараа оюутан ахуйгаасаа үерхсэн дуучин П.Идэржавхланг сонгон ханилсан. Тэд гурван охинтой билээ.

Үерхэж, ханилаад 14 жилийг ардаа үдэж буй гэнэ лээ. Монголчууд эрт дээр үеэсээ гурван охин дараалан төрүүлсэн бэрээ ийн өргөмжилж иржээ.

Өдгөө 34 настай жүжигчин бүсгүй ийнхүү гурван хөөрхөн охинтой болж Уран бэрээрээ өргөмжлөгдлөө. Тэрбээр хошин урлагаас дэлгэцийн бүтээлд хослуулан хүч үзэж яваа залуу уран бүтээлч.

З.Онон Бүтэн амьдрал олон ангит кинонд тоглож фэнүүдийнхээ тоог өсгөөд авсан. Түүний олон мянган фэнүүд удахгүй Алдарт эхийн одонгоо аваарай хэмээн ерөөл өргөв.

Тэгвэл жүжигчин З.Онон тоглоом болгож Уран бэр боллоо хэмээн пост оруулсан аж. За энгэрээ мялаалаа мялаалаа. Найзууд тоохгүй байхаар нь пост хийсэн бүр таг шүү. Ханийн минь хийж өгсөн медаль
сайхан хөгжилдөөд авлаа, гэхдээ баяр хүргэсэн та нартаа баярлалаа гэлээ.

error: Content is protected !!