Сүлд буюу А.Алтанхуяг соёлын тэргүүний ажилтан боллоо

Тусгай салаа киноны Сүлдийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин А.​Алтанхуяг өөрийн Cүлд энтертайнмент байгуулан дэлгэцийн бүтээл туурвих болсон билээ. Тэрбээр өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

2008 онд СУИС-ий г төгсөөд 13 жил урлагийн салбарт ажилласаныг минь үнэлж Монгол улсын засгийн газрын шагнал МУСТА гэдэг эрхэм шагнал авлаа. Дэмждэг хүн бүрт баярлалаа хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрбээр ээжийнхээ төрсөн өдрөөр байр бэлэглэж олон хүний хайр хүндлэлийг хүлээсэн. Анх 21 аймгаар тойрон аялж тоглолтоо хүргэж олсон мөнгөөрөө авсан байрандаа засвар хийж ээждээ бэлэглэсэн юм.

Өөртөө авсан байрныхаа лизингийг төлж дуусахаараа ээжийнхээ байрыг томруулж өгнө хэмээн амлаж байсныг уншигч та санаж буй биз. Тэрбээр хэдэн жилийн өмнө авто осолд орж фэнүүдээ гуниглуулсан ч өдгөө эрүүл саруул болж ийнхүү соёлын тэргүүний ажилтан цолоор шагнагджээ.

error: Content is protected !!