Чамдаа ахин дахин дурласаар л байна

Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлгийн анхны ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорлоо

Б.Баттөрд ялагчийн цомоос гадна 50 сая төгрөгийн эзэн боллоо. Энэхүү мөнгийг ялагч Б.Баттөр НҮБ -ийн Хүүхдийн санд хандивлахаа зарласан юм.

Харин түүний хамтрагч Халиунд 10 сая төгрөг нэвтрүүлгийн багийн зүгээс өгсөн.

Тэгвэл Б.Халиуны нөхөр Эрдэнээ өөрийн цахим хуудаснаа эхнэртээ ямар их хайртайгаа, ахин дахин дурлаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Хайраараа ахин дахин бахархаж, ахин дахин дурласаар л байна. Чамдаа хайртай шүү гэжээ.

Ангууч, Халиун нарын амжилтын арын нууцлаг гол хүн бол Эрдэнээ байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь тэрбээр бүжгийн багш бөгөөд эхнэрийнхээ бүжгийн бэлтгэлд хамт оролцож, хамтран бүжиглэгч Ангуучийг өнгөрсөн хугацаанд дасгалжуулж байжээ.

Ангуучийг эхнэртэй нь үргэлж холбож тэднийг хос болоосой гэх хошин яриа их гарч байсан. Харин тэмцээнд дууссан ч энэ талаарх яриа явсаар л байлаа.

Үүний нэг жишээ нь жүжигчин Г.Алтаншагайгийн бичсэн пост байв.

Тэрбээр бичихдээ, Өчигдөр одоо ингээд аймар их удаад байхаар нь сэтгэл нь хөдлөөд үнсэлцчихвий дээ энэ 2 маань гэж баахан сандарлаа. Нөхөр нь миний дүү юм байгаан Ангуучаас ч гоё залуу л даа хэмээн наргиад авав.

error: Content is protected !!