Сэрчмаа: Ажилгүй орлогогүй өрх толгойлсон 2 хүүхэдтэй намайг байнга СӨХ-өө төл, шvvxэд өгнө гэж Маршал комфортоос дapaмтлаж байна


Дуучин С.Сэрчмаа өөрийн цахим хуудаснаа оршин суугаа байр болох Эко Констракшний барьсан Маршал Таун хотхоны чанаргүй сантехник хэрэгсэл талаар болон СӨХ-н мөнгөний дapамтанд орсон талаараа ийн бичжээ.

Бид өмнөх өмнөхөөсөө илүү хотожсон, илүү хөдөлгөөнтэй нийгэмд амьдарч байна. Энэ нь бидний амьдралд олон талын давуу байдал, илүү олон сонголт бий болж байгаа нь сайхан ч нөгөө талаас бид сэтгэцийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн томоохон сорилтуудтай нүүр тулж үүнээс үүдэлтэй cтреcc бyxимдaлд өртөх нь ихэсжээ.

Хүн бол эрүүл aюyлгүй орчинд сэтгэл тайван амьдрах ёстой. Тиймээс байрлал агаар тав тухаа бодож MARSHAL TOWN Kingtower байрыг 350 сая төгрөгөөр авч байсан. Анх байр авахад 100% мөнгөө өгвөл гал тогооны тавилга, цахилгаан бараа өгөх урамшуулалтай гээд алийг нь өгөөгүй молигодсон.

Над шиг олон хүн хэр байдаг бол? Байрныхаа кв метрт идүүлсэн гэж олон жил тэмцсэн манай доод айл хүртэл цонхон дээрээ эcэpгvvцэл үзүүлж бичиг нааж байсан нь саяхан. Үнэхээр сан техник авах юм байхгүй цул зэв.

Өглөө унтаж байх үед паар нь задарч caндаргaaд боолголоо. Хашаандаа нэмээд байр бариад байдаг. Гадаа машинаа тавьж чадахгүй 3.4 эргэлдэж байж парк олох машинууд энүүхэнд. Хотхоноосоо гарахдаа 3 цаг түгжирч гарч хүртэл үзсэн. Ийм том хотхон яагаад нэг л гарах гарцтай байдаг юм.

Би СӨХ-өө төлж чадахгүй бөөгнүүлж байгаа. Яагаад гэхээр ажилгүй орлогогүй өрх толгойлсон 2 хүүхэдтэй эмэгтэй сар сард төлөөд байж чадахгүй байна. Намайг байнга шvvxэд өгнө Сөхөө төл гэж Маршал комфортоос дapaмтлаж байна.

2 жил үргэлжилсэн коронагаас болж СӨХ-өө төлж чадахгүй байгаа олон хотхоны оршин суугчдыг тухайн хотхон нь СӨХ-өөс чөлөөлж эсвэл хөнгөлж байгаа харагдсан. Би СӨХ-өө төлнөө. Би тайван нийгэм стрэссгүй орчинд амьдармаар байна

error: Content is protected !!