Алтаншагай: Ангуучийн сэтгэл нь хөдлөөд үнсэлцчих вий гэж баахан сандарлаа

Амралтын үдэш бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө цуглуулж хайртай оролцогч нараа дэмжин уухайлсан нэвтрүүлгийн нэг болох Ододтой бүжиглэе шоу Ялагчаа тодруулж, Б.Баттөр болон түүний хамтрагч Халиун нар шалгарсныг дахин дахин дурьдах илүүц биз.

Шоуны дугаар бүрт л энэ хосын талаар хошин яриа гарсаар уг нэвтрүүлэг дууссан. Төгсгөлийн хэсэгт ч тэд төгс байж ялагч болсноос гадна хошин сэдвээ ч үргэлжлүүлээд авав.

Тэдний хүн бүр л тохирсон хос, жинхэнэ хос болооч гэх ч нэгэн байсан. Үнэн хэрэгтээ бүгд энгийн хошин яриа гэдгийг хүн бүр мэдэх ч энэ хос бүжгийн шоуны дугаар бүрийн гол сэдэв байлаа.

Бүжигчин Халиуны нөхөр Эрдэнэ Очир ч энэ сэдвээр хошигнож эхнэрээ олохоо больсон гэж ярьж байсан.

Хамгийн сүүлд ялалтаа тэмдэглэн зогссон тэдэнд жүжигчин Г.Алтаншагай ихээхэн санаа зовсон гэдгээ хошин байдлаар ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Өчигдөр одоо ингээд аймар их удаад байхаар нь сэтгэл нь хөдлөөд үнсэлцчихвий дээ энэ 2 маань гэж баахан сандарлаа. Нөхөр нь миний дүү юм байгаан Ангуучаас ч гоё залуу л даа хэмээн наргиад авав.

Харин түүний бичсэн энэ сэтгэгдэл доор яг адил сэтгэж байсан хэмээн олон хүн бичсэн байлаа.

error: Content is protected !!