Wasabies хамтлагийн Аминхүслэн ээж болох бэлтгэлээ базааж байна

The Wasabies хамтлаг нь Францын Star Academy шоуны монгол хувилбар болох Боловсрол телевизээс зохион байгуулсан Оддын Академи  реалити шоунаас төрөн гарсан охидын хамтлаг билээ.

Тус хамтлаг нь анх Буяндулам, Энхгэрэл, Аминхүслэн, Анужин, Анжелина гэсэн таван гишүүнээс бүрдсэн ч хамтлагийн гишүүн Анжелина бие даасан уран бүтээлээ хийхээр хамтлагаасаа гарсан.

Тэгвэл хамтлагийн хамгийн baby царайтай гэгдэх Аминхүслэн ч завсарлага авах бололтой.

Учир нь тэрбээр бие давхар болж удахгүй ээж болохоор бяцхан үрээ тэсэн ядан хүлээж байгаа аж.

Охидын хамтлаг 2018 оны 4-р сарын 5-нд Girls Generation  дуугаараа уран бүтээлийн гараагаа хийсэн бөгөөд дараа нь Ү-гүй, Bestie , Love # 1, Toy,  Run away зэрэг дуунуудаа гаргасан байна. 

error: Content is protected !!