Шинэхэн гавьяат Ганцэцэг 41 насны босго давав

Аримун продакшны жүжигчин Д.Ганцэцэг саяхан Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнуулаад удаагүй байгаа билээ.

Баярт үйл явдал хуучраагүй байгаа энэ цаг дор түүний төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1979 оны 6-р сарын 8-нд төрсөн юм.

Тэрбээр монголын тайз, дэлгэцийн олон уран бүтээлд хамтран ажиллаж, гайхалтай дүрүүдийг бүтээж байснаас Жинжиймаа УСК-ны Жинжиймаагийн дүрийг анх амьдруулж үзэгч олноо илүү сайн танигдаж байсан билээ.

Жүжигчин А.Ганчимэгтэй хамтран Аримун нэртэй продакшныг байгуулж, уг продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох Халуун зүрх уран сайхны кино үзэгчдийн сэтгэлийн нандин утсыг хөндсөн бүтээл болж чадсан.Тэгвэл энэхүү бүтээлээ жүжигчин бүсгүй бypxны орныг зорьсон өөрийн ханьдаа зориулан бүтээсэн гэнэ.

Д.Ганцэцэг энэ талаараа Миний хань 2011 онд тэнгэpт oдcон. Ханьдаа зориулан бүтээл хийхсэн гэж үргэлж боддог байлаа. Тиймэс А.Ганчимэгтэйгээ хамтраад Халуун зүрх хэмээх бүтээлийг ханьдаа зориулан хийсэн.

error: Content is protected !!