Наадам центр дэх Солонгос рестораны хоолноос салфетка гарчээ

Cолонгос, Хятад хоолны газрууд үргэлж л хэрэглэгчдээс гомдол ирсээр өдийг хүрсэн ч дорвитой алхам хийхгүй байсаар байна.

Үүний нэг нь жишээг дурьдвал, Наадам центр дэх Солонгос ресторан юм. Наадам центр-ийн Az Food Court ресторанд хоол идэж байсан иргэний аягтай хоолноос салфетка буюу амны цаас гарч иржээ. Өнгөрсөн Ням гаригт буюу 2020-06-06-нд хоёр иргэн тус хоолны газраар үйлчлүүлж 3 төрлийн хоол захиалжээ.

Кимчижигэ хэмээх шөлтэй хоолоо идэж байтал аяганы ёроолоос бүтэн амны цаас гарч ирсэн байна. Тус ресторан иргэнд хоолны үлдэгдлээр үйлчилсэн байж болзошгүй гэж үзээд тухайн иргэн гомдол гаргажээ.

Рестораны ажилчид хариуд нь Гал тогоонд сэнс байдаг учраас амны цаас хийсээд орчихсон байна гэх тайлбарыг өгчээ. Наадам центрт байх Az Food Court ресторан нь солонгос эзэнтэй гэнэ.

Болсон үйл явдлын талаар үйлчлүүлэгч иргэн хэлэхдээ: Хүн хоол идсэний дараа тавган дээрээ эсвэл идэж байсан аяга руугаа амны цаасаа хаядаг. Тэгэхээр хүний үлдээсэн хоолон дээр дахин хоол хийж буцалгаж надад өгсөн байж болзошгүй. Цаас хоолоо идэж дууссаны дараа аяганы ёроолоос гарч ирсэн. Булангийн ширээнд суусан ч камер ч байх ёстои. Камерийн дүрс бичлэгээ шалгуулах хүсэлтэй байна гэлээ.

Az Food Court рестораний чанар шалгагч н.Өлзийсайханаас тодруулахад: Үйлчлүүлэгч суух хoриотой сандалд суусан тул камерт харагдахгүй байгаа. Бид шийдвэрлэх аргагүй болсон тул дээр МXЕГ-т хандсан. Тогооч болон бидний зүгээс үйлчлүүлэгчээс уучлалт гуйсан. Тогоочийг ажлаас нь түр чөлөөлсөн байгаа гэх хариулт өглөө. Үйлчлүүлэгч иргэний хувиар Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргажээ.

error: Content is protected !!