Зүгээр л ДОМОГ байхыг хүсдэг Угалзцэцэг

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил Бодибилдинг фитнесийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Арнолд классик-т оролцож, хүрэл медаль хүртэж байсан билээ.

Тэрбээр тэмцээний Мастер фигур ангилалд медальт тавдугаар байрт шалгарч, өөрийн үндсэн ангилал Фигуре С ангилалд хүрэл медаль хүртсэн юм.

Энэ тэмцээнийхээ талаар гавьяат тамирчин Г.Угалзцэцэг өөрийн фэйсбүүк хуудастаа …Амжилт хэзээ ч ганц хүнийх байдаггүй. Би зүгээр л ДОМОГ баймаар байна. Үүний тулд би шантрахгүй хичээх болно хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан.

Тэрбээр өөрийгөө зоригжуулж хэрхэн амжилтанд хүрсэн талаараа ийн бичжээ.

Хүмүүс бодохдоо баян,мөнгөтэй нөхөртэй,хүссэн зүйлээ санаа зовох зүйлгүй хийгээд л гоё юмаа гэдэг.Хүүхэдтэй зууралдахгүй,гэр орны ажил гэхгүй гээд л …

Гэвч яг үнэндээ би өдөр бүр 5:30 д босож,6:00 д ажилдаа ирж,23:30 д гэртээ харьдаг. Бүх зүйлийг өөрийн хөдөлмөрөөр олж байгаадаа сэтгэл хангалуун явдаг.

Би хүүхдүүдээ өсгөх үедээ өсгөж,гэр орны ажилаа амжуулах үедээ бүгдийг амжуулсан.Хүсэл мөрөөдлөө орхихгүйн тулд өдөр бүр цүнхээ үүрээд жим рүү алхдаг байлаа.Мөнгөө хэмнэж автобусанд ч суулгүй алхаж,өсгийтэй гутал,даашинзаа зараад цээж мах,уураг аваад,багшилж олсон мөнгөө тэмцээний зардалдаа хадгалдаг байсан. 7 жилийн турш надад бэлтгэл хийлгүй амарсан өдөр байгаагүй.

Надад ядарсан,ганцаардсан,болимоор санагдсан өдрүүд зөндөө бий.Гэвч би шантраагүй.Хичээсэн.Гэхдээ маш их хичээсэн.Би зүгээр аврага байхын тулд биш,бүр маш том мөрөөдөлтэй.Би тэр зорилго,хүсэл мөрөөдлийнхөө талд нь ч хүрээгүй байна.

error: Content is protected !!