М.Зоригтын содон бэр хуримын ойгоо тэмдэглэв

Замын тээврийн сайдаар ажиллаж байсан М.Зоригтыг зураг авдаг сайд гэдгээр нь олон хүн мэднэ. Тэгвэл түүний том хүүгийн эхнэр Ө.Содгэрэл тун содон хүний нэг гэж хэлж болно.

Төдийлөн олон реклам, шоунд оролцож байгаагүй ч түүнийг мэдэх хүн нэлээд олон билээ. М.Зоригтын том хүү Тэмүүн загвар өмсөгч Ө.Содгэрэлтэй гэрлэж, охинтой болж М.Зоригтыг өвөө болгосон.

Монголын загварын холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг Содгэрэл өнөөдөр 17 жил хамт амьдарсан ханьтайгаа хуримыг ойгоо тэмдэглэж байна. Энэ жил тэдний хуримын 12 жилийн ой тохиож буй юм.


Ө.Содгэрэл 2003 онд Топ Болормаатай хамт Еластин шампунийн рекламанд тоглож байсан сайхан бүсгүй. Харин 2004 онд дөнгөж УИХ-ын гишүүн болсон М.Зоригтын хүүтэй үерхэж, хамтдаа Америкт сурахаар явж, Америкт сурахын зэрэгцээ загварын агентлагт бүртгэлтэй, үе үе загвар өмсдөг байжээ.

Харин одоо эх орондоо ирж, загварын buro 24/7 сайтыг үүсгэн байгуулж, Тайра Банксын шоуг Монголдоо зохион байгуулах ажилд ерөнхий продюсерээр ажиллаж эхэлснээр түүний эргэн эрэлт амжилттай болоод байгаа.

error: Content is protected !!