Ангууч ялалтын баяраа эмээтэйгээ хуваалцав

Долоо хоног бүрийн ням гаригт үзэгч олныг дэлгэцийн өмнө татаж байсан Ододтой бүжиглэе шоу ялагчаа тодруулж Б.Баттөр болон түүний хамтрагч бүжигчин Халиун нар цомын эзэн болсон билээ.

Гялгар цом, болон 50 сая төгрөгийн хандивын мөнгөн шагналын эзэн Ангууч буюу Баттөрийг гэр бүлийнхэн ч мөн баярын ширээтэй угтжээ.

Тэр дундаа түүний хамгийн гол хүн болох эмээ нь түүнд зориулан баярын ширээ зассан байсныг тэрбээр цахим хуудастаа хуваалцжээ. Түүний хувьд бага насандаа aaвыгаа aлдcaн ч арын албыг нь хайрт эмээ нь дааж явдаг гэдгээ үргэлж ярьдаг нэгэн.

Түүний хайрт эмээ нь гялгар цомтой ижилхэн загвартай бялуу, амтат зоогийн ширээгээр Ангуучийн баярыг чимжээ.

Түүгчлэн тэрбээр ярихдаа, Сайн үйлсийнхээ аяныг маш сайхнаар, эерэгээр хийж харуулна. Халиунаа маань үнэхээр төгс партнер байсан шүү. Үүнтэй хэн ч маргахгүй. Хоёр сарын нэгэнд анх бид өвөл уулзсан. Дөрвөн сарыг өдөр бүр шоундаа зориулаад ингээд ард нь гарчихлаа. Ачаа хөнгөрчихсөн. Хажуугаар нь Ариунболор охиныг байртай болгочихсон. Удахгүй шоуныхаа сайн үйлсийн аяныг хийнэ. Үнэхээр аз жаргалаар дүүрэн сайхан байна. Намайг дэмжиж байсан бүр хүмүүстээ хайртай шүү.

Юм нэгээр зогсохгүй. Цаашдаа миний спортын карьер маш өнгөлөг харагдаж байгаа. Удахгүй та бүхэнтэйгээ дэлхийн тавцан дээр уулзах байх. Мэдээж хэрэг бүжгээс бол би салахгүй. Маргааш бидий бас нэг баярын өдөр тохиож байна. Дээлтэй нь дээлээ өмсөөд иргэнийхээ үүргийг гүйцэтгээд сонгуулиа өгөх нь маш чухал. Би сонголтоо хийчихсэн. Энэхүү шоунд орсноор ээждээ хайртай гэдгээ хэлээд ээжээсээ хайртай гэдэг мэндчилгээг аваад тэр миний хэзээ ч харамсахгүй мэдрэмж байсан.

Би хандиваа НҮБ-ын эх хүүхдийн төлөө санд хандивлахаар шийдчихсэн байгаа. Удахгүй яагаад энэ байгууллагыг сонгох болсноо албан ёсоор мэдэгдэх болно. Залуучууд, өсвөр насны хүүхдүүд, залууст үргэлж эерэгээр нөлөөлж явах болно гэдгээ хэлье. Сошиал хаягаараа ч мөн адил үргэлж эерэг зүйлсийг түгээж байх болно гэжээ.

error: Content is protected !!