Жүжигчин Э.Алдар бяцхан гүнжийнхээ төрсөн өдрийг нижгэр тэмдэглэв

Фантастик продакшны жүжигчин Э.Алдар өнгөрсөн жил аав болж, энэ талаараа цахим хуудастаа бичиж байсан саяхан.

Үеийнхнээсээ нэлээн хожуу аав болсон тэрбээр Хариуцлагатай хань, сайн аав байх болно хэмээн цахим хуудасдаа бичиж байсан.

Түүний гэргийг Хулан гэдэг. Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай.

Харин түүний мөрөөдөл ийн биеллээ олсон сайхан жил болжээ. Тэгвэл түүний бяцхан гүнж хэдийнэ нэг ой хүрч, ойр дотны найзуудын хүрээнд охиныхоо төрсөн өдрийг нижгэр тэмдэглэжээ.

error: Content is protected !!