У.Хүрэлсүх: Ард түмнийхээ итгэлийг чөмгөө дундартал зүтгэж хариулах болно

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссантай холбоотойгоор Монгол Ардын Намаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ Намайг ерөнхийлөгчөөр сонгосон нь асар их хариуцлага гэж хүлээж авлаа. Хэлснээ хэрэгжүүлж, эхлүүлснээ дуусгаасай, төр засаг тогтвортой байгаасай гэж надад саналаа өглөө. Энэ итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно. Ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ. Хоёр өрсөлдөгчтэйгээ шударга, ил тод өрсөлдлөө. Маш зардал багатай сонгууль болсон. Нэр дэвшигчид болон ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэв.

error: Content is protected !!