Төв аймгийн иргэн коронавирусийн халдвар аваад эмчилгээ хийлгэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан ч 10 хоногийн дараа дахин халдвар авсан тохиолдол өчигдөр /2021.06.10/ гарлаа.
Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын 45 настай эрэгтэй өнгөрөгч тавдугаар сарын 22-нд коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, зургаан сарын 2-ныг хүртэл буюу 10 хоног Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад гарчээ. Тухайн үед Ковид-19 хүнд хэлбэр хоёр уушигны хатгалгаа, зүрхний төрөлхийн гажиг, анхдагч уушигны даралт ихсэлт хүнд зэрэг, ЦЭА В элэгний архаг үрэвсэл дунд идэвхижилтэй оноштойгоо хэвтэн эмчлүүлсэн байна.

Улмаар тухайн иргэн зургадугаар сарын 10-ны өдөр Жаргалант сумын Эрүүл мэндийн төвд биеийн байдал хүнд 2 уушгинд битүү нойтон хэржигнүүртэй, амьсгалын дутагдалд орсон, халуурсан байдалтайгаар дахин коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Одоогоор уушигны хатгалгааны хүндэрсэн хэлбэр, амьсгал зүрхний дутмагшил оноштойгор эмчлэгдэж байна.