Жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр нар Алтан гадас одон, жүжигчин Л.Сөрөлт, Ц.Ганбаяр нар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулав

Мөрөөдлийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай болон түүний хамтрагч Г.Эрхэмбаяр нар өнөөдөр Төрийн дээд шагналын нэг болох АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалгажээ.

Түүнээс гадна тус залуустай үе тэнгийн жүжигчин андууд болох Л.Сөрөлт, Ц.Ганбаяр нар мөн төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж ХӨДӨЛМӨРИЙН хүндэт медалиар шагнуулсан байна.

Тэдний энэхүү баярт мөчийг гэр бүл, дүү нар болон Фантастик продакшний жүжигчин Э.Алдар зэрэг уран бүтээлчид хуваалцжээ.

жүжигчин Г.Алтаншагай шагнал авсан сэтгэгдэлээ бичихдээ, 2004 онд анх Улсын тэргүүний уран сайханч гэж ногоон хослолтой,тоосгон гуталтай нөхөр анхны том тайзан дээр гарч байсанаас хойш 17 жил өнгөрчээ…

Ажлын гараагаа эхлүүлсэн Шинэ Үе продакшндаа баярлаж байна. Улсын Драмын Эрдмийн театр хэмээх том тайзны нэг эд эс болж урлагийн томчуудтай мөр зэрэгцэн ажиллаж байсан хувь тавиландаа баярлаж байнаа.Галзуу залуу насны мөрөөдлөө асаахаар их театраас гарах шалтгаан болж байсан Мөрөөдлийн Театр-таа баярлалаа. Мөрөөдлийнхөө төлөө гар гараа барин урагшилж яваа хамт олондоо хамтлагийнхаа хэдэн дүү нарт ,залуу жүжигчиддээ дэндүү их баярладаг аа.

Бид хамтдаа Монголын хошин урлагт ШОУ ДРАМ хэмээх шинэ өнгө төрхийг гаргаж бий болгож олон уран бүтээлээ үзэгчиддээ хүргэлээ.Энэ бол бидний бахархал юм…

Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойгоор Алтан гадас хэмээх эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялаалаа.Гэхдээ ганцаараа бишээ тэртээ 10 жилийн өмнө Мөрөөдлийн театр-аа сэтгэл шулуудан зүтгэж,байгуулалцаж явсан эрхэм анд,уран бүтээлийн минь түшиг тулгуур,амьралын минь найз хамтран зүтгэгч СТА Г.Эрхэмбаяртайгаа хамтдаа шаглууллаа… Мөн Мөрөөдлийн Театрын жүжигчин эрхэм хамтран зүтгэгч найз Ц.Ганбаяр,Л.Сөрөлт 2 маань МУ-н Засгийн газрын шагнал Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнагдлаа.Маш их баяртай байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг ◦ Ганбаатар овогтой….гээд л дуудсан чинь бурхны оронд байгаа аавыгаа маш их саналааМиний бахархалт аав хүүгийнхээ зүрх сэтгэлийг урлагт дурлуулж ирээдүйн зам мөрийг минь чиглүүлж өгсөн ачтан юм.Хамтдаа шагнал гардаж байгаа юм шиг хичнээн сайхан байв аа.

◦ 2021 онд мөрөөдлийн театрын 10 жилийн ой тохиож байна. Хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хоёр хөөрхөн хүүдээ,халамж дүүрэн энхрий ханьдаа баярлалаа.

Эрхэмлэн дээдлэх багшдаа мөргөе.

Ээж аавдаа ахан дүүс найзууддаа баярлалаа. Энэ зэрэгт хүртэл хамт байсан эрхэм хүндэт үзэгчидээ маш их баярлалаа.Удахгүй бид та бүхэндээ шинэхэн уран бүтээлээ хүргэх болно хэмээжээ.

error: Content is protected !!