Жүжигчин Нарансолонго АЛТАНГАДАС одонгоор шагнуулав

Эмоци продакшний жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Нарансолонго өнөөдөр Төрийн дээд шагналын нэг болох Алтангадас одонгоор энгэрээ мялаалгажээ.

Энэ талаар түүний хань болох Тэмка буюу Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр бичихдээ, Төрийн дээд Алтан гадас одонгоор шагнагдсан хайртай ханьдаа халуун баяр хүргэе!!! хэмээжээ.

Х-түц продакшнд харъяалагдаж байхдаа сэргэлэн цовоо, алаг нүдэн хэмээн нэрлэгдэж байсан залуу жүжигчин өдгөө өрх тусгаарлан нөхөр Тэмка болон Төөтөө, залуу уран бүтээлчидтэй хамтран Эмоци продакшныг байгуулж, хошин урлагийн салбарт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож хүчин зүтгээд завгүй яваа билээ.

error: Content is protected !!