Жүжигчин Төтө буюу Түвшинтөрийн Алтангадас одон хүртсэн баярыг хүү нь хуваалцжээ


Эмоци продакшны жүжигчин Д.Түвшинтөр Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ

Жүжигчин Түвшинтөр буюу Төтө нь 1997 онд СУИС-д элсэн орж улмаар Х-Түц Продакшны жүжигчин болсон. 2013 онд Эмоци Продакшныг хамтран үүсгэн байгуулсан тэрбээр 2014 онд СТА цол хүртсэн.

Тэмка болон Төөтөө, залуу уран бүтээлчидтэй хамтран Эмоци продакшныг байгуулж, хошин урлагийн салбарт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож хүчин зүтгээд завгүй яваа билээ.

Эмоци продакшны жүжигчин Д.Түвшинтөр, хүү Т.Бат-Эрдэнэ хамт 

Байнга л ажил төрөл, албан үүргээ гүйцэтгэж явдаг чадварлаг жүжигчин дөнгөж арван наймтайдаа эцэг болсон түүхтэй ч хүүхэд, гэр бүлтэйгээ хамт явж харагдах нь ховор үзэгдэл.

Эмоци продакшний жүжигчин Х.Тэмүүжин буюу Тэмка өөрийн цахим хуудастаа, Төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан, хамтран зүтгэгч тандаа халуун баяр хүргэе!!! хэмээжээ

Хошин урлагийн “Х ТҮЦ” продакшнд тоглодог байсан жүжигчин Д.Түвшинтөр хамтлагаасаа хэд хэдэн залуусыг дагуулан өрх тусгаарлаж Эмоци продакшн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа.

error: Content is protected !!