Коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, сүүлийн хоёр хоног дараалан шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо 2 мянгыг давлаа. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан хөл хорио дахин тогтоох асуудал хөндөгдөж эхэллээ.

Тэгвэл ХӨСҮТ өнөөдөр хөл хорио тогтоох асуудлаар хуралдаж байгаа аж. Улмаар саналаа УОК-т хүргүүлэх юм байна.
Мэргэжилтнүүд халдварын тохиолдол нэмэгдэж буй шалтгааныг хөдөлгөөн ихэссэнтэй холбон тайлбарлаж байна.