Дуучин Баярцэцэгийн ДУРЛАСАН НҮД

Тэнгэрт харавсан од, Элсний нүүдэл, Шүрэн бугуйвч, Цавчуур цэг ком зэрэг ихэвчлэн киноны дуу дуулж олны танил болсон дуучин бол Б.Баярцэцэг.

  Уянгалаг, өвөрмөц хоолойгоороо нэг хэсэгтээ л моданд орж явсан дуучин Баярцэцэг шинэ уран бүтээлээрээ эргэн иржээ. Тэрбээр тун удахгүй шинэ бүтээл ДУРЛАСАН НҮД дууныхаа клипний зураг авалтанд орсон байгаагаа цахим хуудастаа бичжээ.

Хүмүүс түүнийг хип хоп дууны эмэгтэй хоолойг дуулсан гэдгээр ч сайн мэдэх юм. Энэ талаараа дурсан ярихдаа, Намайг СУИС-ын оюутан байхад л Ice top  хамтлагийнхан чинь од болчихсон байсан. Тэд нэг өдөр манай ангид орж ирээд Чи хэр дуулдагын? гээд л аймар том асуусан.  Тэгэхээр нь би Гоё дуулдаг ш дээ би гэж хэлээд Энэ миний хайр дууг нь дуулж байсан.

Тухайн үед би ганц Ice Top гэлтгүй олон хамтлаг, дуучинтай хамтарч дуулсан. Тухайлбал, тухайн үедээ л од болж байсан Болор хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа эгч, Люмино, Фанк Пит гээд л хип хоп хамтлагуудтай нөхөрлөж, дуунд нь эмэгтэй хоолой оруулдаг байлаа.

Одоо эргээд тэр дуунуудынхаа өөрийн дуулдаг хэсгээ сонсоход их хөөрхөн хоолойны тембэртэй, залуу цээлхэн, энхрий хоолой сонсогдоод байдаг. Сонсохоор их гоё санагддаг шүү хэмээн ярьжээ.

error: Content is protected !!