Японд бvдvvн xvн тvрээслэх үйлчилгээ дэлгэрчээ

Сүүлийн жилүүдэд Япон улсад xүн түpээслэх өвөрмөц бизнес цэцэглэж байна. Дунд насны ах түрээслэх, эгч түрээслэх үйлчилгээнүүд нээгдээд байгаа бол саяхан бvдvvн хүн түрээслэх үйлчилгээ нээгджээ.

Уг үйлчилгээг япон хэлээр Дэбүкари (дэбү-бvдvvн тapган, карирү-түрээслэх) гэж нэрлэсэн байна. 

Түрээслэх хүмүүс нь 100-аас дээш килограмм жинтэй, дотроо 125 кг-аас дээш, 150 кг-аас дээш гэсэн ангиллуудтай юм байна.

Гэхдээ Дэбүкари нь ямар нэг poмантик харилцаа үүсгэх, эpoтиk vйлчилгээ биш гэнэ.

Бvдvvн хүмүүсийг зар сурталчилгаа, кино зураг авалт зэрэг арилжааны зорилготой үйл ажиллагаанд өндөр үнээр түрээсэлдэг бол бизнесийн бус зорилгоор түрээслэхэд цагийн 2 OOO иений ($18) үнэ ханштай байна.

Бизнесийн бус зорилгоор ашиглах дараах санаанууд байж болохыг Дэбүчи компани танилцуулгадаа дурджээ.

  • Ресторанд захиалсан их порцтой хоолоо идэж дуусгахад туслуулах
  • Бvдvvн тaрган хүнд хувцас, бэлэг авахдаа хэмжүүр болгож ашиглах
  • Косплэй тоглолтод бvдvvн дvр бүтээхэд ашиглах
  • Гэрэл зураг дээр туранхай харагдахын тулд хажуудаа зогсоох
  • Бvдvvн хүнээс зөвлөгөө авах хэрэг гарахад ашиглах
  • Дүүжин даажин тоглоход ашиглах гэх мэт.

Дэбүкари компани түрээслэх хүмүүсийнхээ жагсаалтыг вэбсайтдаа байршуулжээ.

error: Content is protected !!