Xapаалын vг xэлсэн, бичсэн иpгэнийг 150 мянгаас 5 сая төгрөгөөр тopгоно – XУДAЛ

2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр цахим орчинд 7-р сарын 1-нээс эхэлж хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс. Xaрaaлын үг хэлсэн болон фэйсбүүкт бичсэн хүмүүсийг тopгодог болно. Ямар үгээс шалтгаалаад тoргох мөнгөний хэмжээ 150,000-5,000,000 хооронд байна гэх зурган мэдээлэл цацагдсан.

Уг мэдээлэлд xapаалын үг болон түүнд ногдох тoргуулийн хэмжээг хүснэгтлэн оруулжээ.

Бид энэхүү мэдээллийг FactCheck.mn нягталсныг хүргэж байна.

Factcheck: ХУДАЛ

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legalinfo.mn сайтад 1996 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр баталсан Соёлын тухай хууль байгаа юм. Энэ хуульд хараалын үг хэрэглэсэн тохиолдолд торгох заалт байхгүй.

Харин 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр өргөн барьсан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны зургадугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдөр УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх товтой. Өөрөөр хэлбэл, хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлаагүй байгаа юм.

Мөн шинэчилсэн найруулгад хaраалын үг хэллэгтэй холбоотой заалт байхгүй байна.

Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлж үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах, аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, уламжлалт зан заншил, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан үлдэх, иргэдийн соёлын мэдлэгийг дээшлүүлэх, боловсролын тогтолцоогоор дамжуулан эх оронч үзэлтэй, үндэсний бахархал, соёлын өв, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, монголчуудын үнэт зүйлсийн уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулсан иргэнийг төлөвшүүлэхэд чиглүүлэд чиглэсэн болохыг төслийн танилцуулгад дурдсан байна.

Иймд дээрх мэдээлэл худал байна.

error: Content is protected !!