Америкт мэргэжлээ дээшлүүлсэн жүжигчин Отгонцэцэг

УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг нэг л өдөр тайзаа орхин Америкийг зорьсон. Тэрбээр магистрын зэрэг хамгаалж, кино зохиолч болсон юм. Миссүри мужийн их сургуулийг амжилттай төгссөн.

Жүжигчин Г. Отгонцэцэг сонгосон мэргэжилдээ их хайртай. Тэрбээр энэ сонголтондоо үнэнч байж, мэргэжлийнхээ үнэ цэнийг өргөж явахын тулд үргэлж суралцдаг байх.

Тиймдээ ч 2019 оны 12 сард Missouri State University кино зохиолч, продюсерээр мэргэжил дээшлүүлэн суралцан төгссөн байна. Аливаа хүн тууштай байж чадвал хүссэн зорилгодоо заавал хүрч чаддаг.

Суралцаж байх хугацаандаа эх орондоо ирж Аюултай харилцаа кинонд тоглож үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн дүрийг мөн л бүтээх нь тэр. Тайзны уран бүтээлийнхээ хажуугаар дэлгэцийн бүтээлд анх удаагаа тоглож Opxидосын Отгоо гэх нэртэй болсон билээ.

Одоо тэрбээр эх орондоо ирсэн байгаа ч уран бүтээлийн хувьд нам жим байгаа юм.

error: Content is protected !!