Хонины нэхийгээр автомашины суудлын бүрээс хийжээ

Дуламжавын Эрдэнэчулуун хэмээх энэ залуу хонины нэхийгээр автомашины суудлын бүрээс хийж байна.

Манай улсад ганц боодол бохины ч үнэ хүрэхгүй болсон уг үнэт барааг тэрбээр улам үнэ цэнэтэй болгож байна.

Тэрбээр Би Монгол хонины нэхийг хаяж байгааг хараад бухимддаг. Монгол хонины арьсыг Хятадууд анх үнэтэй авсан. Удалгүй Монгол үйлдвэрүүдийг сүйрүүлснийхээ дараа үнэгүй болгосон. Тиймээс би чадах хэмжээгээрээ энэхүү түүхий эдийг ашиглья гэж бодоод суудлын бүрээс хийх болсон.

Монгол ахан дүүсдээ болно, бүтнэ гэдгийг үзүүлж чадсандаа маш их баяртай байна. Нуруунаас сэрүү татаад таатай байдаг. Харин Хятадын хуурамч даавуугаар хийсэн бүрээс хөлс татуулаад тохиромж муу. Би одоо маш их аз жаргалтай байна. Толгойн дэр дээр лого шивүүлэхээр хатгамалын Donj burees компанид үлдээсэн. Удахгүй бэлэн болно гэв.

Монгол хүний саруул ухаанаар бүтсэн энэ мэт залуусаа дэмжиж, үндэсний үйлдвэрлэлээ хэрэглэх нь эх оронч хүний нэгэн илэрхийлэл болов уу. 

error: Content is protected !!