Дуучин Ука: Наадам болохгүй юм уу? гонсгор байна аа

Үндэсний баяр наадмыг үзэгчгүй тэмдэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа билээ.

Баяр наадмын бүхий л үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэгчдэд шууд хүргэхээр болсон. Энэ шийдвэртэй холбогдуулан олон нийт тал талын байр сууриа илэрхийлж байгаагаас олонх нь өвчний тархалт их байгаа учир цахимаар ч хийлгүй зардалаа төсвөө хэмнэхийг уриалж байгаа.

Тэгвэл энэ талаар дуучин Ука буюу Д.Уламбаяр өөрийн цахим хуудаснаа санал сэтгэгдэлээ бичихдээ,

Наадам болохгүй юм уу? Уг нь зөндөө хичээсэн юмсан. Олон олон хичээсэн бусдын өмнөөс юм шүү… Сто гонсгор байна аа… Гараа л сайн угааж яваарай хүмүүс минь! хэмээжээ.

Цахим наадмыг эcэргүүцэж буй олон хүн байгаагийн нэг нь Цэнхэр үст Цэрэн юм. Тэрбээр мөн цахим орчинд энэ талаар ийнхүү сэтгэгдэлээ илэрхийлсэн билээ.

Тэрбээр бичихдээ, Цахим мэтгэлцээн хийж чадаагүй байж цахим наадам ч гэх шиг… яаж ийж байгаа л цaвчих бyзрyyд юмаа…

error: Content is protected !!