Өмнөд Солонгосын жүжигчин THE MARVELS-д тоглох yy?

Супер баатруудын The Mar­vels киног 2022 онд үзэгчдийн хүртээл болгоно хэмээн мэдээлсэн. Тус бүтээлд Parasite кинонд дүр бүтээж, Itaewon Class цувралаараа алдаршсан жүжигчин Пак Со Жун тоглож магадгүйг эх сурвалжууд дурджээ.

Хэдийгээр энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа ч Өмнөд Солонгосын зарим сайтад дээрх мэдээллийг баталгаажуулж Пак Со Жуныг энэ оны сүүлээр Америкийг зорих болсон талаар онцолжээ.

Сонирхуулахад, The Capitan Mar­vels-2 киног 2022 оны арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа бөгөөд Бри Ларсон, Иман Веллани, Тейона Паррис нар гол дүрд тоглохоор болсон юм.

error: Content is protected !!