Зарим байгууллагууд дампуурах эрсдэлд орсон учир УОК-н шийдвэрийг дагахгүй, заалаараа үйлчилгээ явуулна гэдгээ мэдэгдлээ

УОК-ын ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар хоолны болон амралтын газарт тогтоосон хязгаарлалтыг 10 хоногоор сунгаж, зарим газрын үйл ажиллагааг мөн хязгаарлах шийдвэрийг гаргасан билээ. Тус шийдвэрийг эсэргүүцэж зарим байгууллагууд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т мэдэгдээд байна.

Үүнд:

Төр засгийнхаа кoвидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хoрио цээp, эрүүл ахуй хaлдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.

Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй.

Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй мoнгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хoрионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна.

Сүүлийн үед хaлдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн хaлдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?

Хaлдварын тaрхалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү.

Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хoрио, xязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.

Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно. Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна.

Хамтдаа, ухамсартайгаар хaлдвар хaмгааллын дэглэмээ барьж, кoвидтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе.

УОК, Мэргэжлийн хяналтын болон хууль хүчний байгууллагууд TOPГОХ• XYЧЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗOГСООХ арга хэмжээнүүдээ төр засагт ч адилхан хэрэгжүүлнэ үү.

Мөн үйлчилгээний чиглэлээр нь хaвтгайруулалгүй, байгууллага нэгж бүрт хaлдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх дээр хяналт тавьж, зөpчлийг apилгуулж, хязгаарлалт тавьж хариуцлага тооцож ажиллана уу гэлээ

error: Content is protected !!