У.Хүрэлсүхийг үнэнчээр дэмжсэн Ангууч Төрийн ордонд болсон тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордонд боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх 11:40 цагт буюу морин цагт тангараг өргөв.

Тангараг өргөх ёслолд үе үеийн Ерөнхийлөгч нар, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, гадаад улсын элчин сайд нар, урлаг соёлын төлөөллүүд уригджээ.

Энэ дунд залуусын дунд хамгийн сайн мэдэх нэгэн болох Ангууч нэрээрээ танигдсан Б.Баттөр болон VANDEBO хамтлагийн гишүүд зэрэг байлаа.

Охид гэлтгүй эрчүүдийн краш болоод байгаа Ангууч шинэ краштай болжээ гэх мэдээлэл өмнө явж байсныг санаж байгаа байх. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг өмөөрч, стори хийсэнд нь фэнүүд нь гомдож, тунирхаад сүртэй гэж жигтэйхэн.

Үзэл бодолдоо тууштай байж тэрбээр урлаг соёлын залуусаа төлөөлөн шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ийнхүү сууж байгаа бололтой.

error: Content is protected !!