Ш.Энхийн-од Лэброн Жэймсийн хүүгийн эсрэг тоглоно

NBA-ийн тоглогч Дэнни Грин санаачлан зохион байгуулж  буй  үзүүлэх тоглолт ахлах сургуулийн шилдэг 5 багийн дунд АНУ-ын Акрон хотноо долдугаар сарын 2/4-нд болно.  

Ш.Энхийн-Одын харьяалагдаж буй Midwest баг Бронни хэмээн алдаршсан Леброн Жэймсийн том хүүгийн Strive For Greatness багтай тоглоно.

Энэ арга хэмжээ Леброн Жэймсийн төрсөн хот, мөн түүний тоглож байсан ахлах сургуулийн зааланд болох төдийгүй тоглогчид 1-р дивизоны скаут, дасгалжуулагчдын хараанд өртөх том боломж гэдгээрээ онцлогтой.
Энэхүү арга хэмжээнд Лэброн Жэймс болон бусад шилдгүүд хүрэлцэн ирэх бөгөөд тасалбар нь нэг өдрийн $25 доллар юм байна. 

error: Content is protected !!