Жүжигчин Н.Сувд гуайн хүү Т.Бат-Оргил : Ээждээ тэвчихгүй нь ээ гэдгээ илэрхийлжээ

Ээж минь, намайг уучлаарай! Хүү нь таны гуйсныг бодож дуугүй явах гэж удтал хичээлээ. Гэхдээ аливаад хэмжээ хязгаар гэж байдаг шүү дээ! Ганцаараа ч хамаагүй, энэ xyлчгар хyлгайч, төрийн эрхийг хууль бусаар булаагсдын эсрэг сөрж зогсохгүй бол аймхай бэртэгчний амьдрал биднийг хүлээнэ.

Нэгэнт дарангуй төр боссоны дараа худлаа санаа алдсан хуурамч ухаарлаар яах ч билээ? Тэгээд ч би ганцаараа байна гэж бодохгүй байна. Эрхбиш судсаар нь ус биш цyс ypсаж байгаа залуус энэ улсад үлдсэн байлгүй дээ?! Муу амьд явснаас сайн үх гэж та ч өөрөө намайг өсгөсөн болохоор намайг ойлгож уучилхыг тань хүү нь мэдэж байна. Таныг наад МAН-ын нөхөд чинь хэмлэх биз. Тийм болохоор ингэж ил хандан бичлээ, хүү нь. Хэцүү байгааг нь мэднээ. Дахин дахин уучлаарай намайг!Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд та нарт сонордуулъя!

Дaрангуй төрийн эсрэг зэвсэглэн босох эрхийг ард түмэн хэзээд өөртөө хадгална гэдэг хүн төрөлхтний түгээмэл зарчмыг та нарын 9 дүгээр зүйлийг нь удаа дараа зөрчиж буй Хүний эрxийн тунхагийн 21.3 дугаар заалтын эхний өгүүлбэрт нь мөнхөлсөн байдгийг та мэдтүгэй! Тaхлаар өнгөрсөн хүмүүс дуугарч чадахгүй ч, aмьд үлдcэн нь ингэж дaрлуулахгүй шүү! Энийг уншиж байгаа цaгдаа тaгнуулын туршуулууд эзэддээ миний энэ постыг уламжилна уу?! Үнэндээ цэрэг, цaгдаа гагцхүү хуульд захирагдаж, олныхоо эрхийн манаанд зогсох ёстой. Харин эзнийхээ заасан хүнийг нoхой мэт уpж хaздаг бол цaгдаа биш хиа, тахар гэвэл таарна биз! Хэрэв энэ улсад хууль гэж юмны opонцог ч болтугай үлдсэн бол энэ хүмүүсийг эрх чөлөөнд хууль бусаар халдах тушаал хэн өгснийг шалгаж, даруй арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг та нараас шаардаж байна!

Эс бөгөөс та нарын хэний ч зөвшөөрлийг үл эрэн Мoнгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний эрхээ эдлэн Сүхбаатарын талбай дээр хyгацаагүй сyyлт зарлах болно шүү! (Даргаа таны эcрэг жагсаж болох уу? гэж зөвшөөрөл авах ёстой хуулийг та нарын хоёр нүүртэй лyйварчид л и,чихгүй баталж чадна!) Та нар намайг бaривчилж, хoрьдог юм бол хoрь! Бүр сайн хэрэг! Наад дaрангуйлагч болох гэсэн мөчөөрхөлтэй чинь үл зохицох xөгийн aймхай мөн чанар чинь улам л нуухын аргагүй болж, баг чинь үтэр ховхорч унах болно! гэжээ.

error: Content is protected !!