Дуучин Эрдэнэтунгалаг: Нийтийн дуу дуулаад л байвал хөгжихгүй байгаагаа би мэдэрсэн…

Дуучин Эрдэнэтунгалаг урлаг гэхээсээ илүү олон нийтэд улстөрч харагдахыг хүссэн ч түүний хүсэл биелээгүй. Хамгийн сүүлд олны хараанд өртсөн үйлдэл гэвэл тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гэсэн ч Ардчилсан намаас түүнд квот олгоогүй.

Үүний дараахан Урлагийн салбараасаа залхсан уу гэмээр үг хэлээд авсан. Тэр дундаа нэгэнт хэвшсэн арга барил, нийтийн дуунаасаа залхаж буйгаа ч ил тод хэлээд авсан бөгөөд тэрбээр тухайн үед ярихдаа, Нийтийн дуу дуулаад л байвал хөгжихгүй байгаагаа би мэдэрсэн…

Өөр жанр, өөр стилиэр дуулахдаа биш. Би илүү хөгжмөөр… Ахуйдаа бapигдсан aмиa зoгooгч, би хэмээн их л гyтрaнгуй бичсэн түүний энэ санааг олон хүн дэмжиж салбар болон жанраа солиод өөртөө өөрчлөлт хийгээд үзэхийг санал болгож байсан билээ.

Үүнээс хойш тэр бүр олон нийт дунд ил гарч ирээгүй дуучин бүсгүй тэсрэлт хийсэн зүйл хийхгүй байгааг бодох нь ээ одоог хүртэл хайсан өөрчлөлтөө олоогүй л бололтой.

Хувийн амьдралын хувьд тэрбээр жил гарангийн өмнө хоёр дахь хүүхдээ хэдийнэ гарган охиноо дүүтэй болгосон бөгөөд аз жаргалтай гэр бүлдээ анхаараад залхсан урлагтаа эргэн орох завгүй байгаа болов уу.

error: Content is protected !!