Т.Дэлгэрмөрөн: Нэг л өдөр би Б.Явуухулан гуай шиг xүн чyлуу болно

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хувьд сошиал орчинд хамгийн нээлттэй олны танилуудын нэг. Түүний гэр бүлийн асуудлыг түүний дагагч бүр л бараг мэдэх байх.

Тэгвэл тэрбээр олон сарын турш бага хоёр охиноосоо тусдаа байсан ч үрстэйгээ уулзан өөрийн бодлоо цахим хуудастаа ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Нэг л өдөр би Б.Явуухулан гуай шиг xүн чyлуу болно.Тэгэхдээ ямар үүрэг хариуцлагыг бүтээн үлдээж , ял гавьяа хоёроо үүрээд одохыг бурхан бид хоёр л мэднэ.

Хөнжил дотор минь байгаагүй танихгүй хүмүүс намайг цэгнэхгүй , холыг туулсан аав дүү хоёр минь , хөгжилдөж насыг илээсэн анд найзууд , хүн чанар сэтгэлийг минь мэдэрсэн хүмүүс л хэн гэдгийг минь таньчихсан нь надад хангалттай.

Өөжин алаг хорвоод хүндхэн ачаа үүрсэн олны адил , өндгөө хapмалсан xaраалч тогоруу шиг шударга явсаны минь хариуд , өдөн дэрээ хуваалцаж нyлимсаа дэвтээсэн хайр минь , өөр хэнд ч очихгүй ээ хүчирхэг хэвээр амирлах ёстой бас хорвоо чи өртэй.

Тэр болтол гүйцээх үүрэг хариуцлага байна надад , тэгээд би өөрөө үрсийнхээ хүндлэл хайранд тэврүүлэнэ.Тийм учраас би уншаад хаагддаг ном биш , тэртээ зуун зуунд удамшаад дуурсагдах яруу сонсголонт ааваа гэж дуудуулдаг эр хүн.

Гхгхгх гоё илэрхийлсэн үү айн???Монгол хэл ийм тансаг язгуур , үгэн дотроо үг багтааж байдаг гайхамшиг юм шүү дээ гэжээ.

error: Content is protected !!