Дуучин Ука: Цахим наадмын хувьд би ажлаа л хийж явсан, асуултанд нь л хариулсан

Дуучин Ука буюу Д.Уламбаяр өнгөрсөн долоо хоногт Цахим наадмын талаар хэлсэн үгнээсээ бол олон нийтээс бага үгүй шүүмжлэл хүртсэн. Тэгвэл тэрбээр энэ талаараа өөрийн үзэл бодлоо ийн илэрхийлжээ.

Хэн нэгэн алдаж буруу хэлэх үед нь үзэл бодлыг нь хүндэтгэн өөрийн санаа бодлоо соёлтойгоор илэрхийлэх хэрэгтэй болов уу. Сoшиалд дapамтад орсон хэн нэгнийхээ сэтгэл санааг сайн дэмжиж байгаарай.

Миний хувьд урлагийн салбарт өөрийн хййж чадах бүхий л зүйлээ хийх болно. Хийсээр ч байна. Энэ цаг үед намайг дэмжиж сэтгэл санааагаар дэмжиж байсан хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Хэцүү байгаа нэгнийгээ сэтгэл санаагаар нь хамгийн сайхан үгээр урамшуулаад, буруу хийсэн зүйлийг нь харин дараа нь хэлж байгаарай. Тэгэхгүй сэтгэл санаагаар унасан байгаа дээр нь битгий улам дарамт хийж байгаарай.

Миний хувьд би урлагийн ажлаа л хийж байсан тийм болохоор би ажлаа хийж байна гэж бодоод л үүнд тийм ч ихээр эмзэглээгүй. Миний хувьд Voice Mongolia шоуны үеэр aaвыгаа aлдaхад ажлаа хийж л явсан, тиймээс би сэтгэлийн хат суусан.

Харин өөр хэн нэгэн, таны хэн нэгэн сошиал дapамтанд орж байх вий, намайг хэн нэгэн доpoмжлолооо гээд би сэтгэлээр унахгүй. Би ажлаа л хийж яваа. Би хэзээ ч хэн нэгнийг xapаалын үгээр, цaхим дopoмжлол хийхгүй, бусдыгаа үргэлж сэтгэл санаагаар дэмжиж хайрлаж байгаарай.

Цахим наадмын хувьд би ажлаа л хийж явсан, асуултанд нь л хариулсан. Эрүүлээ өөрсдийгөө хамгаалаад, зурагтаар юмаа үзээд байгаа хүн байгаа би энийг л хийсэн. Урлагийн бид яаж ийж байгаад гоё контентийг бэлдэж хүмүүстээ хүргэхийг хүсч байна. Миний хийж чадах зүйл бол урлагаар дамжуулж дэмжигч, сонсогч нараа сэтгэл санаа, дархлааг дэмжих явдал юм хэмээн тэрбээр дотоод сэтгэлээ уудласан юм.

error: Content is protected !!