УИХ-н дарга асан Р.Гончигдоржийн хүү ЕРӨНХИЙЛӨГЧ болжээ

УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн том хүү Г.Эрдэмхишиг улс төрд орж, АН-ын Шинэчлэлийн Хөдөлгөөнд ажилладаг болсон.

Тэгвэл тэрбээр энэ сэтэрээ нэгээр нэмж Ротари клубын ЕРӨНХИЙЛӨГЧ болжээ. Ингэснээр тэрбээр сайн үйлсийн аянд ханцуй шамлан орох ажлаа эрчимжүүлэх гэнэ.

Гонио гишүүний том хүү нь өмнө хэвлэлд өөрөөр бус эхнэрээрээ цоллуулан их гардаг байв. Гончигдоржийн гоё бэр нэрээр цоллодог түүний эхнэрийг Энхлүүн гэх загвар өмсөгч бүсгүй бий.

Хосууд хоёр хүүхдийн аав ээж болцгоосон юм. Энхлүүн загвар өмсөхөөс гадна Монгол HD телевизэд цаг агаарын мэдээ хөтөлж байгаад өнгөрсөн жилээс мест ахин өглөө хөтөлбөрийн нэвтрүүлэгч болсноос гадна чамгүй олон реклам сурталчилгаа зэрэгт дүрээ мөнхөлсөн нэгэн аж.

Хувийн амьдралаа олон нийтэд тэр бүр дэлгэхийг хүсээд байдаггүй хосууд хамтдаа амьдраад хэдийн 10 гаруй жил болсон гэнэ. 

Дашрамд дуулгахад, АН-ын туршлагатай лидерүүдийн нэг Р.Гончигдорж Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг хэмээх дөрвөн хүүхэдтэй.

2015 онд Р.Гончигдоржийн гурван хүү сүр дуулиантайгаар хуримаа хийж байсан билээ. Хоёр охин, хоёр хүүтэй Р.Гончигдорж гишүүний хөвгүүд Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг нарын хамт тaлийгч aхынх нь хүү гал голомтоо бадрааж байсан юм.

error: Content is protected !!