Жүжигчин О.Цэнгэл коpонавиpусийн халдвар авч өөрийгөө тусгаарлан инстаграмаа хөгжүүлж байна yy

Залуу жүжигчин, Эх орон телевизийн хөтлөгчөөр ажиллаж байсан О.Цэнгэл айлын эгзэгтэй болж Universe Best Songs тэмцээний шилдэг оролцогч Г.Мишээлтэй нэг гэрт орж хосууд хоёр жил гарангийн өмнө анхны хүүхдээ өлгийдөн авсан нь саяхан.

Жүжигчин О.Цэнгэлийг Боолын гэрээ, Сайн уу Амьдрал минь зэрэг кинонд бүтээсэн дүрээр нь хүмүүс сайн таних билээ.

Тэрбээр саяхан өөрийн цахим хуудастаа, Гарч орох боломжгүй хүн чинь гэртээ л инстаграм хөгжүүлэлтээ хийж байна даа. Над шиг шалтгаантай хүмүүс маань сэтгэлээр уналгүй, өөдрөг байж, өөртөө цаг зарцуулаарай. Хэдүүлээ албан бус хөл хорионы үеэ тэрүүхэн тэндээ тэгэсхийгээд л давцгаачих юм шүү. Ойлгох хүмүүст л зориулсан пост хэмээн бичсэн байв.

Үүнийг уншсан зарим нэг дагагч нь түүнийг албан бус хoрионд гэхээр коpонавиpус халдвар авч өөрийгөө тусгаарласан юм болов уу хэмээн таамаглаж байгаа аж. Харин нөгөө хэсэг нь хүүхдээ эрсдэлд орулахгүйн тулд өвчлөл их байгаа энэ үед өөрөө сайн дураараа гэртээ байгаа юм уу гэх ч байлаа.

error: Content is protected !!