Хөөрхөн О.Дөлгөөн багадаа ийм жаал байжээ

Мөрөөдлийн театрт хүчин зүтгэж байгаад Америкт мэргэжлээ дээшлүүлэн нутагтаа ирээд бие даасан уран бүтээлч болоод буй жүжигчин О.Дөлгөөн одоо цахим орчиндоо хамгийн их дагагчтай эмэгтэй уран бүтээлчийн нэг болсон.

Тэрбээр багадаа жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байжээ. Түүний энэ мөрөөдөл биелэлээ олсон бөгөөд тэрбээр Хайрын эрэлд, Амьдралд тавтай морил зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээн олны танил болсон.

Тэгвэл мөрөөдлөө биелүүлсэн хөөрхөн О.Дөлгөөн ийм багадаа ийм жаал байжээ. Түүний хувьд одоогоос зургаан жилийн өмнө Ромео Жульетта жүжигт Жульеттагийн дүрийг бүтээж байсан юм.

error: Content is protected !!