Г.Алтаншагай: Бүх комментыг уншаад та бүгдийг өрөвдөх шиг, гомдох шиг боллоо

Жүжигчин Г.Алтаншагай өөрт нь ирж буй зарим шүүмжлэлд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Үндэсний их баяр наадамд зориулсан Би монгол хүн теле концертод Буриад ардын дуу дуулахдаа сарлаг унасан нь шүүмжлэл хүлээгээд байгаа юм.

Тэрбээр энэ тал дээр Буриад хүн сарлаг унадаггүй юм гэж бултаараа ихэд загнав. Бүх комментыг уншаад та бүгдийг өрөвдөх шиг бас гомдох шиг боллоо. Би маш их сургуулилт хийж, хувцсаа маш их зөвлөгөө авч хийлгэсэн… Гэхдээ би доpoмжиллоо гээд буй хүмүүстэй нaнчилдахад бэлэн хөвгүүн шүү. Би бахархаж дуулсан юм шүү… гэж бичжээ.

(УДАХГҮЙ БАС НЭГ БУРИАД ДҮР БҮТЭЭХ ГЭЭД БАЙДАГ Би маш их сургуулилт хийж хувцасаа хүртэл маш их зөвөлгөө авч хийлгэсэн…Энгийн байснаас гоёмсог урлаг шүү дээ энэ чинь гэж бодож дэгжин болгож хийлгэсэн.(алдаа бол байхгүй хаана ч хэлнэ хувцас дээр бол).Би өөрөө буриадуудын дунд өссөн болоод ч тэр үү буриад зонд их хайртай.Тийм ч учраас энэ улсуудыг ард түмэнд таниулах юмсан гэж бодож олон уран бүтээлээ хийдэг.Олон ч дуу дуулдаг.Олон ч буриад хүний дүрийг чадлаараа бүтээхийг хичээдэг.

МОЙЛХОН УСК-нд тоглосны дараа ч гэсэн шүүмж их л ирж байсан.Мэдээж та бүхэн үндэс угсаагаа гэлгүй л яахав…Гэхлээ цаг хугацааны дараа намайг их үнэлсэн БУРИАД ЗОН маань…Энэ наадмаар хүртэл Казак Хальмаг Цаатан үндэстэн ястны Олон сонголт байсан ч нөгөө л зангаараа буриад дууг нь сонгоод л дуулсан.Би та нар шиг цэвэр Буриадаар дуулж чадахгүй нь ойлгомжтой(гэхдээ би дуу бичүүлэхдээ хүртэл буриад дуучин зөвлөхтэй байсан).Аа бас буриад зон бол миний мэдэхийн цоглог эрч хүчтэй хүмүүс гэдэг байдлыг харуулахыг хичээсэн…Сaлбаганах гэж би бодохгүй байна.Шүүмжлэх бол маш амархан л даа.

Гэхдээ үүний цаана ямар их сэтгэл,хөдөлмөр байдгийг битгий мартаарай.Энд миний маш олон буриад найзууд ком үлдээсэн байна.Найздаа зүгээр л хэл л дээ.Эцэст нь хэлэхэд та бүхний үндэс угсаагаа хамгаалах нь зөвөө ойлгож байна.Гэхдээ би дopомжиллоо гээд байгаа хүмүүстэй бол нaнчилдахад бэлэн хөвүүн шүү Би БАХАРХАЖ ДУУЛСАН юм шүү..Юунд яг гомдоод байгааг ойлгосонгүй.Сарлаг дээр бол ёстой УУЧЛААРАЙ…Би ч дотроо бас бодож л байсан гэхдээ буриад хүн сарлаг унаж болохгүй гээд заагаагүй байлгүй дээ

Та бүхнийг хүндэтгэсэн МОЙЛХОНЫ СОДНОМ -оос

error: Content is protected !!