Эмоци продакшны жүжигчин Ариукагийн гаргасан үйлдэл олны шүүмжлэлд өртөв

Эмоци продакшны жүжигчин Ариукагийн фэйсбүүк хуудаснаа байршуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулав.

Тэрбээр аялалын явцад машины дээд салхивчаар гарч зорчигчийн аюулгүй байдалд нөлөөлөх үйлдэл гаргасан түүний замын хөдөлгөөний хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцохыг шаардаж эхэлжээ.

Түүний хувьд олны танил гэдэг утгаар өсвөр насны олон хүүхэд түүний энэ үйлдлийг харж даган дуурайх эрсдэлтэй хэмээн олон нийт бухимдаж байгаа юм.

Түүнчлэн өөр бусад олны танил эрхмүүд ч үүнд багтаж мөн шүүмжлэл хүртээд авав. Үүний нэг нь реппер Цэцэ бөгөөд тэрбээр мөн машиныхаа гадна зогсож өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулсан зураг цахим орчинд таржээ.

error: Content is protected !!