Жүжигчин Г.Ундармаа ГАНЦ БИЕ бүсгүйчүүдийнхээ хамт АМЕРИК-т очжээ

Жүжигчин Г.Ундармаагийн үүсгэн байгуулсан U film продакшн  Single Ladies 4 киноныхоо нээлтийг /2020.10.01/ хийж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.

280 гаруй уран бүтээлчийн авьяас, хөдөлмөр, хөлс шингэсэн уран бүтээл ийнхүү дэлгэцнээ гарч эхэлсэн хэдий ч коронавирусийн тархалтын улмаас кино театрууд хаагдан тэр бүр хангалттай хэмжээнд гарч амжилгүй өдийг хүрсэн. Тэгвэл тэрбээр энэ киногоо авч Америк улсыг зорьжээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа бичихдээ, Single ladies 4 ыг АНУ-д Аритай хамт аваад ирлээ. Чикагод 13,14 нд Elk Grove кино театрт гаргана хэмээжээ.

Сонирхуулж хэлэхэд, Тэрбээр дараагийн ажилдаа орж, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙНХАН 20 ангит кино төслийг эхлүүлэн судалгаа болон кино зохиолын ажил 1 жил орчим үргэлжилжээ.

Тус төслөөр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эмч эмнэлгийн ажиллагсдын ажил, ахуй амьдралын талаар нийгэмд зөв ойлголтыг өгөх, мэргэжлийн онцлогийг харуулах, мөн эрүүл мэндийн салбарын ололт амжилт, алдаа оноог бодитоор харуулснаар салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна.

Кино 2022 оны 1 –р сараас дэлгэцэнд гаргахаар төлөвлөсөн байна.

error: Content is protected !!