Монгол Маддона, Майкл Жексон

Тоонот гэрт толгой холбож, урлаг хэмээх агуу ертөнцөд хослон зүтгэж яваа уран бүтээлчдийн нэг бол жүжигчин С.Өлзийхүү болон түүний хань найруулагч Ц.Хүсэлбаатар нар юм.

Өрхийн тэргүүн Ц.Хүсэлбаатарын аав Ё.Цог нь найруулагч, жүжигчин, ээж Д.Дулам нь олноо уран  хэмээн алдаршсан үйлчин нэгэн байж. Харин эзэгтэй С.Өлзийхүү нялх багадаа eнчирч эмээгийн охин болсон гэдэг.  Залуу насны, зүү орох завсаргүй хайраар ижилдэж 1989 онд туурга тусгаарласан  хос маань өдгөө тохьтой, тулхтай, ахмад уран бүтээлчийн тоонд зүй ёсоор багтаж яваа.

Тэдний нэгэн нэвтрүүлэгт орсон бичлэгийн зураг цахим орчинд тарж, зарим нэг үзэгч тэднийг Монгол Маддона, Майкл Жексонтой хамт сууна хэмээн хошигноод авсан юм.

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нар охин, хүү хоёртой урлагийн сайхан гэр бүлүүдийн нэг, охиныг нь Шилдэг өнгө хамтлагийнх нь жүжигчин Х.Баярмаа гэдгийг үзэгчид андахгүй.

Харин Хүсэлбаатарын хувьд тэрбээр залуу насандаа амьдралтай нэгэн байсан бөгөөд тухайн үедээ том хүү Учрал нь өдгөө телевизийн салбарт хөтлөгчөөр ажилладаг нэгэн болсон билээ.

error: Content is protected !!