Ерөнхийлөгч асан Х.Баттулга жүдо бөхийн тамирчдын бэлтгэлтэй танилцаж амжилт хүслээ

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч МУГТ Х.Баттулга үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн явцтай танилцаж олимпд зодоглох тамирчдад амжилт хүслээ.

Олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Токио-2020 зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдана.

Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших Champions camp бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлээ базааж байгаа билээ.

  ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ

Эмэгтэй

-48кг жинд МУГТ М.Уранцэцэг

-52кг жинд ОУХМ Л.Сосорбарам

-57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа

-63кг жинд ОУХМ Б.Ганхайч

-78кг жинд ОУХМ О.Мөнхцэцэг

Эрэгтэй

-60кг жинд МУГТ Д.Амартүвшин

-66кг жинд ОУХМ Ё.Басхүү

-73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар

-81кг жинд Саиед Моллай

-90кг жинд ОУХМ Г.Алтанбагана

-100кг жинд МУГТ Л.Отгонбаатар

+100кг жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр нарын тамирчид барилдах бол Шүүгчээр /IJF/ Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг оролцоно.Токиогийн олимпод оролцох Монголын шигшээ багийн тугчаар жүдо бөхийн тамирчин МУГТ Ө.Дүүрэнбаяр сонгогдсон билээ.

Тэгвэл Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч МУГТ Х.Баттулга үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн явцтай танилцаж олимпод зодоглох тамирчдад амжилт хүслээ.

Гэрэл зургийг Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, МУСГЗ Ч.Ганбат авав.

error: Content is protected !!