Япон судлаач Д.Төмөрбаатар: Гуч хүрээгүй жаалхүү ТӨРДӨӨ үнсүүллээ гэж хөөрцөглөхийг харахаар сайхан санагддаггүйг нуулгүй шуудхан хэлье

Япон судлаач Д.Төмөрбаатар нь социализмын үед олж авсан япон хэл болон утга зохиолын гүнзгий мэдлэгээ ашиглан Ардчиллын хөдөлгөөн ид өрнөсөн 1989 оноос Монголын радиогоор анх япон хэлээр Монголын тухайн үеийн байдлыг Японд түгээж япон хүмүүсийн Монголын тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн япон хэлний багшаар ажиллахын хамт Япон судлаач, орчуулагч хүний хувиар япон хэл, соёл, утга зохиолын олон ном зохиолыг орчуулан хэвлүүлсэн.

Мөн Монгол-Японы соёл, утга зохиолын төвийг байгуулж, Монголын Го даамын холбоо, Шёоги шатрын холбоо болон Соробангийн холбоог үүсгэн байгуулж Японы үндэсний соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхитэй явуулж ирсэн. Үүний дээр Монголын үндэсний телевизээр Японы мэргэжлийн сумо бөхийг тайлбарлах болон Улаанбаатар телевизээр Япон улсыг таниулах Төмөрбаатартай хамт Япон орноор хэмээх нэвтрүүлгээрээ дамжуулан өнөөг хүртэл хоёр орны харилцан ойлголцлолыг нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэсэн билээ.

Тэрбээр шагналын талаар ийн бичжээ, Шагналын давлагаа намдаж байна уу? Эсвэл, үргэлжилсээр байна уу, шагналын өлгий нутгийн үр сад нар аа!
Одон медаль, цол шагнал олгох шалгуур журам гэж байдаг л байх. Гуч хүрээгүй жаал хүү гуч гаруй жил салбартаа уйгагүй зүтгэсэн ахмадтай зэрэгцэж одон хүртээд л төрдөө үнсүүллээ гэж хөөрцөглөхийг харахаар сайхан санагддаггүйг нуулгүй шуудхан хэлье.

Ганцхан шалгуурыг л онцолж баримталмаар байна. Эхлээд өөрийн ажиллаж буй салбартаа 30 жил тогтвортой ажиллачих, тэгээд, гаргасан амжилт бүтээлийг чинь харъя гэсэн шалгуурыг нэгдүгээрт тавьдаг болмоор байна аа! Цол шагнал өгдөг дарга нарыг таньдаг бол хэлж дамжуулж буян болооч!

error: Content is protected !!