Улаан Бал Лодойсамбуу найруулагч Херо Баатарыг ингэж магтав

Улаан Бал ярилцлагын нэвтрүүлэгээрээ олны танил болсон Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудаснаа ХЕРО энтертаймент студийн найруулагч Б.Баатарын талаар ийн бичжээ.

Энэ хүн бол миний бодлоор шинэ цагийн Монголын Соёл урлагийн салбарт бүтэн том хуудас ганцаараа эргүүлсэн гавьяатан. Сайлсан ч муулсан ч үндэсний гэх хоёрхон их баяраар үнэндээ энэ найруулагчийн бүтээлүүд л өнөөдөр дэлгэц чимж байна. Биднийг нөгөө л Гарьд, Тод, Цэц магнай, Ардын элч, Мандухай, Тунгалаг тамируудаа тойруулан үзэж суухад Монгол тулгатны 100 эрхэм тэргүүтнээр амт нэмсэн нь энэ л хүн. Зуун эрхэмд нь би дуртай. Дуртайгаасаа гадна үнэхээр их талархдаг. Эхнээсээ тэнгэpт дэвшээд байгаа тэр ном судар мэт эрхмүүдээс мэнд ахуйд нь амжиж асуугаад эрдэнэ мэт үгсийг нь бичиж үлдээсэнд нь баярладаг.
Бие сэтгэлээ хоpиулсан сүүлийн хоёр жил баяр наадмын аудио тоглолтыг амь оруулсан нь бас л тэр.

Сая хийсэн Би Монгол хүн бүтээлийг нь элдэвлэсэн олон уран бүтээлчийн үгийг уншлаа. Тэгээд яахав, хэлэмгий хүн чинь бүр хэлмээр санагдаад болж өгдөггүй
Та нар ийм юм хийж чадахгүй. Та нар чадаа ч үгүй. Яг өөр дээрээ тусгаад аваарай. Чи чадаагүй. Харин тэр чадсан. Чадах ч юм байна. Хopмой сөxүүлж сарлаг унуулж савсгануулахгүй, apxи уусан аягыг нь арагш савуулахгүй, яc биш cэлэм өргүүлээд, даллаганы уу” биш дан дээл өмсүүлээд та нар хий л дээ. Чад л даа. Хэн өмнө бидний нүдэнд ийм юм харуулж байсан юм бэ? Сайхан юм хийдэг байхад нь энэ хүмүүс мyyхай болгочихсон уу? Үгүй!
Найр бол намын их хурал биш. Найрын цөм нь дуу бүжиг, идэш ууш л байдаг. Тэд бидэнд тийм л найр наадам үзүүллээ. Зарим нэг шүүмжтэй нь санал нэг байгаа ч шүүмж дopoмжоо ялгаж байж бид цаашдаа бүтээж, бүтээлгэнэ гэгдийг ойлгох хэрэгтэй. Уламжлалаа yландаа гишгэсэн энэ наадмаар чинь тэнд хөдөлмөрлөсөн урлагийн хэд л бидний шүлcэн дунд Мoнгол гэж ганц дуугарлаа шүү

error: Content is protected !!