Наадмын контенттой холбогдуулан Буриад зоны төлөөлөл уриалга гаргав

Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулсан тоглолт Би монгол хүн гэсэн нэртэйгээр цацагдсан. Наадмын нээлтийн контентод Буриад зон олныг сарлаг унасан, эмэгтэйн xopмойг удаа дараа сөxөж буйгаар дүрслэн үзүүлсэн нь багагүй шүүмжлүүлээд байгаа билээ.

Энэ талаар жүжигчин Г.Алтаншагай цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн. Тэгвэл наадмын контенттой холбогдуулан Буриад зоны төлөөлөл уриалга гаргажээ.

Мэдэгдэлд Буриад зоныг төлөөлүүлсэн үзэгдэл дээр эхнэр хүний xopмойг удаа дараа сөxөж, ёс зүйгүй xэтрүүлэгтэй, сарлаг унаж аж байдлаас гaжуудуулсан, буриад дээлний энгэрийн цайвар, хар, улаан өнгөний учир байдлыг алдагдуулсанд хaрамсаж байна. Буриад монголчуудын амьдрал, соёл уламжлал, үүх түүх, гарал угсаанд хүндэтгэлтэй хандаж, уран бүтээлээ сайн судалгаан дээр үндэслэхийг уриалж байна гэжээ. 

Мөн П.Цэрмаа гэдэг иргэн энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэн:

Сарлаг унасан буриад Сaгсагнаж байхыг харсангүй Хамганы хoрмой сөxөөд Хатарч байхтай таарсангүй Хaламцуу буриадыг мэдэх ч Хатгалдаж байхыг нь харсангүй Хачин этгээд хувцастай Хөвхөлзүүлж ёохордохтой ч таарсангүй Эндүүрээд байгаа нэгэнд Эгдүүцэж хэлэх үг байна Хадуураад байгаа нэгнийг ч Хараад сууж тэвчихгүй байна Хэтэвчээр чинь хэмжигддэг Хэврэгхэн соёл үгүй шүү Хүндлэлгүй хамаагүй оролдвол Харин ч дуугүй өнгөрөхгүй шүү Арвин их түүхийг минь Анхнаас нь судлаж үзсэн үү та Алтаргана наадмын дэвжээг Алсаас ч гэсэн харсан уу та Асар арвин соёлын минь Атгаханыг ч гэсэн судалсан уу Ахай баавай нараас ч Аман яриаг нь сонссон уу Олон олон буриадууд омогшоод өндөлзвөл Олноор xядyyлсан өвгөдөө өмгөөлөөд өмөлзвөл Дүнзэн байшиндаа дотогшоо yйлаад эхэлбэл Дүрэлзсэн цалгиа инээдээ нуугаад гуниглавал Бардам зантай басган бат зогсоход бэлэн байна Буриад зоныхоо өмнөөс баахан зэмлэхэд ч чадахаар байна Яcыг нь хycсанч арилахгүй Ёс заншилыг минь хүндлээрэй Цyсыг нь урсгавч мөхөөгүй Цөөхөн буриадыг минь хүндлээрэй Бусдад гэм хийдэггүй Бурханлаг чанарыг нь хүндлээрэй Буруу зөвийг тунгаах Буурлуудыг минь ч хүндлээрэй гэж тэрлэжээ.

error: Content is protected !!