Ангууч найз бүсгүйтэй болсон уу

Ангууч нэрээрээ сошиалд танигдсан түүнийг Батбаатарын Баттөр гэдэг. Томоохон компаниудын рекламны нүүр царайгаар тодроод зогсохгүй Сайн уу,  амьдрал минь 2 кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн. Үүнээс гадна хамгийн сүүлд ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ шоуны ялагчаар тодорч дэмжигчийн хүрээгээ улам тэлээд авсан.

Урлаг соёлын одууд хийгээд загварынхантай нөхөрлөдөг нь түүнийг ингэж олны танил болоход нөлөөлсөн ч байж болох юм.

Алхам тутамд цахимжиж буй амьдралд хэрхэн цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах, тэгэхдээ соёлтой, олны анхаарал татсан хэрэглэгч байхын тулд юу хийх ёстой талаараа тэр бусадтай хуваалцахдаа харам биш. Фэйсбүүкээс илүү инстаграм сүлжээг түлхүү ашигладаг Ангууч саяхан эгчийнхээ хүүхэдтэй хамт бичлэг зургаа сторидох үеэр түүний нууцлаг найз охин ил болсон гэх яриа гарчээ.

Учир нь тэрбээр энэ үеийн зургаа оруулсны дараа түүнтэй нэр холбогдоод буй Номин гэх бүсгүй зургаа сторидох үеэр Ангуучийн хөлийн хэсгийн зураг оржээ.

Түүнчлэн тэд найзуудын хамтаар Хөвсгөлд аяласан зураг ил болов. Ямартаа ч Ангууч нууцлаг найз бүсгүйгээ нуусаар.

Албан ёсоор найз бүсгүйтэй гэдгээ зарлаагүй ч тэдний энэ харилцаа үнэхээр хайр сэтгэлийн холбоо юу эсвэл энгийн нэг найзын харилцаа юу гэдэг нь тун удахгүй тодорхой болох болов уу.

Түүний хувьд хэдэн жилийн өмнө УИХ-н гишүүн асан З.Нарантуяагийн охинтой хэсэг хугацаанд хайр сэтгэлийн холбоо тогтоож байсан бөгөөд нэгэн арга хэмжээний үеэр телевизийн дуранд өртөн найз бүсгүй нь Ангуучийн бэлэглэсэн зүүлтээр гангарч байгаагаа ХЭДИЙН БЭ нэвтрүүлгийн үеэр ярьж байсан билээ.

Ангууч нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр долдугаар сарын 29-ний өдөр төрсөн. Одоо 27 настай. 181 см өндөр, 67 кг жинтэй.  Тэр инстаграмд 286 мянга гаруй дагагчтай. Тэр Монголын томоохон загварын шоунд оролцдог бөгөөд Тайланд улсын Бангкок хотод зохиогдсон Manhunt International 2017 загварын тэмцээнд оролцож, шилдэг 16 оролцогчдын нэгээр шалгарч, Mister Sunshine Smile шагналын эзэн болсон.

Б.Баттөр хэд хэдэн кинонд тоглосон юм. 2016 онд Сайн уу, амьдрал минь, 2019 онд арван ангитай Анагаахын алдартнууд кинонд тус тус тоглосон нь чамгүй жүжиглэх авьяастайг харж болно. Би бол АНГУУЧ-ийг үүсгэн байгуулагч. Яагаад Ангууч гэж нэрлэдэг вэ гэхээр, намайг бага байхад зааж зөвлөх хэн нэгэн, эсвэл  ах ч юм уу хэрэгтэй байсан. Яг над шиг ийм зүйл хүсч байгаа залуус олон байдаг гэж тэр 2018 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг төгссөн. Санхүүч мэргэжилтэй.  Түүний аав багад нь нас барсан бөгөөд ээж нь гадаадад байдаг тухай цахим сүлжээндээ хуваалцаж байв.Тэр саяхан Х.Мөнхжин, Санчир найзтайгаа хамтран эмнэлэг байгуулсан.Тэр гурван өрөө байр бэлэглэсэн. Б.Баттөр өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө хандив цуглуулж, 9 дүүгээ ганцаараа өсгөж буй 21 настай бүсгүйд гурван өрөө байр бэлэглэсэн билээ. Тэр 24 настайдаа эмээгийнхээ хагалгааны мөнгийг дааж, ид шидийн оронд спортынхоо амжилтаар 3,000 ам.доллар хандивлаж байсан юм.

Таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-ний багийн төрөлд алтан медальтай. Мөн Zorky’s MMA клубийн холимог тулааны шилдэг тамирчин юм. Тэр өрсөлдөгчөө 10 секундэд буулган авсан. Тэр V телевизээс зохион байгуулсан Мастер тулаанч нэвтрүүлгийн үеэр хэн болохоо харуулаад амжсан юм.Тэр 1-р сургуульд арван жилээ төгссөн. Би ямар нэгэн хоббитой эмэгтэй хүнд дуртай. Зөвхөн ажлаа хийгээд, хичээлээ хийгээд амьдрах нь хэтэрхий энгийн. Хобби нь амьдралын хандлагыг эерэгээр маш их өөрчилдөг. Эрчүүдийн харцыг татсан сайхан бүсгүй байя гэвэл хийж байгаа, сонирхдог зүйлдээ үнэнч байж, түүндээ дурлаарай гэж бүсгүйчүүддээ уриалъя. Энэ нь өнөө цагийн хамгийн секси зүйл. Гоё даашинз, хөх, өгзгөөс ч илүү чухал. Өнөө цагийн залуус ийм зүйлийг л мэдэрдэг, хардаг болсон хэмээн Б.Баттөр нэгэн ярилцлагадаа онцолж байжээ.

error: Content is protected !!