Дуучин Хишигдалай ЦАРАЙЛАГ аав, САЙХАН ээжээ танилцуулав

Охид залуусын сонсох дуртай болоод байгаа олон сайхан дууг амилуулсан авьяаслаг дуучин А.Хишигдалай Universe best songs-2011 наадмын шилдэг оролцогчийн нэг болж байсныг уншигчид  мэдэх биз ээ.

Тэрбээр энэхүү амжилтаа бататган лараа жилийнх нь хавар зохиогдсон  Best of the best наадмын Гран при шагналын эзнээр тодорч байсан.

UBS телевизийн Universe best songs наадмаас карьер аа маш амжилттай эхлүүлсэн тэрээр урлагийн бүсгүйчүүдийн замналаар гоо сайхандаа анхаарч, гоолиг биеэрээ гайхуулж буй.

Тэрбээр 1993 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд айлын отгон охин болж төржээ. Дээрээ хоёр ахтай.

Харин аав, ээж нь Архангайн уугуул иргэд бөгөөд тэрбээр хайртай аав, ээжийнхээ зургийг цахим хуудастаа оруулжээ.

Дуучин бүсгүй өдийг хүртэл ганц бие байгаа бөгөөд САЙХАН аав, ээждээ үрийн зулай үнэрлүүлэх болоогүй ч ачлалт сайн охин нь байгаагаараа өөрөө ч бахархдаг гэнэ.

error: Content is protected !!