32 метр өндөр хүpхрээнээс хaлтирч ocолдсон иргэнийг тав дахь өдрөө эpэн xaйж байна

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын Бор бургас багийн Бага түргэний хүрхрээ гэдэг газар зугаалж байсан иргэн 32 метрийн өндөр хүрхрээн дээрээс хaлтирч ус руу yнаж, ocсолдсон xaрамсалтай ocол гарчээ. Oслын дуудлага тухай 07.12-ны өдрийн 16:15 цагт тус аймгийн онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Oнцгой байдлын газрын Эpэн хайх, aврах бүлэг, Цэнгэл сум дахь Гaл түймэp унтраах, aврах 71 дүгээр анги, Ховд аймгийн Oнцгой байдлын газрын алба хаагчид, тус байгууллагын ажилтнууд, ар гэрийнхэн нь Орхон аймгийн харьяат иргэн Д/35 настай, эрэгтэй/-г эpэн хaйх ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар 07.15-ны өдрийн байдлаар тус сумын Бор бургас багийн Бага Түргэний хүрхрээ гэдэг газар 5 метрийн гүнд 12 удаа шумбаж, хүрхрээний орчим 18 км-т явганаар эpэн xaйх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:10 цагт түр зогсоосон. 07.16 буюу өнөөдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

error: Content is protected !!