Л.Гүндалай эхнэрийн хамт аз жаргалтай, тансаг аялалд гарчээ

Нэгэн цагт улстөрийн тавцанд шуугиан дэгдээж явсан Л.Гүндалай сүүлийн хоёр сонгуульд ямар нэг амжилтгүй явсаар жирийн амьдралтай нэгэн болсон.

2020 оны сонгуулиар Таиландаас нутагтаа ирж, цахимаар сурталчилгаагаа явуулж байсан тэрбээр xөл хoрионы үед гэртээ шaр aйраг шимэн соёлтой хэрэглэхийг уриалан суусан.

Энэ мэтээр чөлөөт сэтгэлгээтэй олон янзын үйлдэл гаргадаг тэрбээр энэ зуны амралтаа Хөвсгөл аймагт нутагтаа очин Далай ээж жуулчны баазад амран эхнэртэйгээ тансаг зугаалга хийсээр яваагаа цахим орчиндоо оруулжээ.

Түүний анхны гэргийг Цацаа гэдэг бөгөөд тэдний том хүүхдүүдийн гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрч Англид чамгүй боловсрол эзэмшсэн гэдэг. Түүний дараагийн гэргий нь мисс Б.Аззаяа гэх бүсгүй бий. Тэд хэрхэн танилцсан тухай түүхээ ярих дуртай.

Түүнийг замд тааралдсан сайхан бүсгүйг машинаараа гэрт нь хүргэж өгөөд хоёр дахь эхнэрээ болгосон гэдэг юм билээ. Гэргий Б.Аззаяа нь 1992 оны Монголын сайхан бүсгүй тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөлтэй сайхан бүсгүй бий.

Л.Гүндалайд гурван хөөрхөн охин төрүүлж өгсөн. Охид нь бүгд англиар ус цас шиг ярьдаг. Ажил мэргэжил болоод хувийн амьдралаа тэгш сайхан авч яваа Л.Гүндалай төрсөн нутаг болох Хөвсгөл нуурын эрэг дээр амралт байгуулж, амьтад тэжээн зуныг зугаатай өнгөрүүлдэг нэгэн.

error: Content is protected !!