Хийлтэй охин хэн бэ

Хийл хөгжмийг төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай бол хийлч Ч.Дэлгэрцэцэг юм.

Хэнтийн өндөр ууланд, Үлэмжийн чанар, Сэтгэлийн эгшиг, Гоолингоо зэрэг түүний хийлээр тоглосон олон сайхан аялгуунууд дуу хууранд дуртай монголчуудын зүрх сэтгэлд хүрч чадсан юм.

Тэрээр өмнө нь бие даасан Degi concert, Гайхмаараа, Чайковскийн үдэш, Шинэ жилийн шоу зэрэг тоглолтоо хийж байсан.

Энэ мэтээр хийлтэй үргэлж холбогдож байсан тэрбээр багасаа л ингээд хийлээ тэврээд явж байсан булцайсан охин байжээ.

error: Content is protected !!